Мэдээлэл харилцаа холбооны технологи, нийгэм, эдийн засаг, амьдралын бүх хүрээнд өргөн нэвтэрч Монгол улсын төдийгүй дэлхий нийтийн хамгийн хурдацтай хөгжиж байгаа салбарын нэг болоод байгаа билээ.
Урьд нь бид хэрэгцээт мэдээллээ хайж олохын тулд асар их хугацаа, цаг, мөнгө зардаг байлаа. Ном сурах бичиг, хэвлэмэл материалууд ч олдоц муутай байсан тэр үе саяхан билээ. Хүмүүс хоорондоо захиа бичиж түүнийгээ шуудангаар явуулж, хүлээн авч харилцдаг байсан. Интернэтийн сүлжээ бий болсноор хүмүүс хаана ч байсан хоорондоо интернэтээр холбогдож имэйл бичиж, дуу дүрсээ солилцож, олон нийтэд өөрийн үзэл бодол, сэтгэгдлээ чөлөөтэй илэрхийлж, хэрэгцээт мэдээллээ интернэтээс төвөггүйхэн олж авч байгаа билээ.
Монгол улсын мэдээлэл харицаа холбоо хөгжиж байгаагийн нэгэн жишээ бол байгуулага бүр өөрийн гэсэн вэб хуудастай, ажилтан бүр имэйл хаягтай болсоныг харж болно. Мэдээлэл холбоог ашиглах нь байгууллага хоорондын мэдээлэл солилцоо, удирдлага ажилтан хоорондын мэдээлэл солилцоог хурдацтай болгож байгаа бөгөөд ингэснээрээ улс орны хөгжилд эрчимтэй эерэг нөлөө үзүүлж байгаа юм.
Манай улсын хүн амын дийлэнхи хувийг хүүхэд, залуучууд эзэлдэг билээ. Тэгэхээр хүүхэд, залуучуудын маань мэдлэг хэдий чинээ өндөр байна улс орны хөгжилд төдий чинээ хувь нэмэр болно гэсэн үг.
Нийслэл Улаанбаатар хотод 90-ээд ЕБС-д нийт 200.000 орчим сурагч суралцаж байна Өнөөдөр сурагчид өөр хоорондоо болон дэлхий нийттэй чөлөөтэй харилцах мэдлэг, чадвар дадлыг эзэмших хүртээмжтэй орчин нөхцлийг бүрдүүлэх нь чухал болоод байгаа билээ.
Улуснэт компани Мобиком корпорацийн хамтарсан хөрөнгө оруулалттайгаар 2005 онд байгуулагдсан бөгөөд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт Wimax технологи дээр суурилсан өргөн зурвасын өндөр хурдны утасгүй интернэтийн үйлчилгээг 2007 оны 2 сарын 1-ээс эхлэн хэрэглэгчдэд хүргээд байгаа билээ.
Улуснэт компани Улаанбаатар хотыг бүрэн хамарсан агаарын утасгүй сүлжээг байгуулаад байгаа ба энэхүү сүлжээгээ ашиглан нийслэлийн ЕБС-уудад үнэ төлбөргүйгээр Монгол улсын дотоодын интернэт сүлжээнд холбогдох боломжийг олгож байгаагаа дуулгахад таатай байна. Дотоодын вэб хуудсууд руу нэвтэрч, хэрэгтэй мэдээллээ авч, хамтран ажиллах гарцыг нь нээж өгөх юм. Вэб хуудсууд нь дотоодын болон гадаадын серверт байрладаг ба Улуснэт компани нь Монголд байршиж буй бүх вэб хуудсууд руу өндөр хурдаар хандах боломжийг олгож байгаа юм. Улуснэт компаниас олгох бас нэгэн боломж бол ЕБС-ийн багш, сурган хүмүүжүүлэгч, ажилтан албан хаагчид болон ЕБС-ийн нийт сурагчдад имэйл хаяг нээж өгөх явдал юм. Ингэснээр тэд хоорондоо, бусад гадаад дотоодын найз нөхөд, хамаатнуудтайгаа электрон захиа, мэдээлэл солилцох боломж бүрдэнэ.
Цаашид нийслэлийн дүүрэг болгоны мэдээлэл зүйн кабинет бүхий сургууль бүр дээр өндөр хурдны интернэт холболттой мэдээлэл лавлагааны төв салбарыг байгуулан багш, сурагч, эцэг эх, олон нийтийг мэдээллээр хангах боломжтой болно. Хөтөлбөрт хамрагдах сургуулиуд дотоод сүлжээтэй болох бөгөөд өдөр тутмын дотоод үйл ажиллагааны мэдээ мэдээллийг холбогдох байгууллагад шуурхай мэдээлэх, мэдээллийн хүртээмжийг сайжруулахаас гадна дотоодын төрийн болон төрийн бус бүхий л вэб хуудас руу өндөр хурдаар холбогдож, мэдээллийг богино хугацаанд хүлээн авдаг болох юм.
Улуснэт компани яагаад энэ хөтөлбөрийг зохион байгуулж байна вэ? Тэдэнд ямар ашигтай вэ? гэсэн асуулт гарч болох юм.
Бид улс орны хөгжлийн хурдац, мэдээлэл харилцааны холбооны хөгжилд хувь нэмэр оруулах үүднээс болон бидний ирээдүй болсон хүүхэд залуучуудын боловсролын түвшинг дээшлүүлэх, гадаад орны сурагчдаас дутагдах зүйлгүйгээр суралцах, хөгжих, мэдлэг хуримтлуулах боломжийг бүрдүүлэх зорилгоор уг хөтөлбөрийг зохион байгуулж байгаа юм.
Бидний гол зорилго: Ашгийн төлөө бус, ямар нэгэн сонгуулийн харъяалалд сонгуулийн сурталчилгаа хийгээгүй бөгөөд гагцхүү Ерөнхий боловсролын сургуулийн сургачдыг багаас нь интернэттэй харьцуулж сургах, дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхах боломжийг олгож байна.





Сэтгэгдэлүүд:
Tehdee minii huwid Ulusnetiin talaar heden yum helmeer baina aa. Sayhan l Ulusnet wireless uilchilgee hyamdarlaa, urid n hezee ch iim baigaagui hyamdarlaa geed humuus shuugildaad boon l yum bolood baisan.
Ter unetei tohooromjiig n awaad sariin bolomjiin suuri huraamj tolood gaiguihen shig hurdaar orood baij boloh yum shig baina (Sariin download iinh n hemjee 2GB n 20$ baih aa) geed hamaatnii maani hun negiig tawiusan yum.Manai ter hamaatnii hund Ulusnetiiin ajilchid n tegej tailbarlaj ogson gesen.
Getel ter 2 Gb gesen n unen hereg deeree tsewer download hiih fil-n hemjee bish , Zgr l interneteer hesehed tanii computert baidag tempororay file gesen foldert ordeog file--n hemjee baisiin baij l dee zailuul. Tgeed nogoo sariin 15$ oor hyazgaargui erheer orood 0KB geed baisan n zowhon hugatsaag n sungadag bolj taarch baih shiw de. Ingeed l manai ter hamaatan zailuul nogoo tohooromjiig n butsaad ch bolohgui deeshee tenger hol dooshoo gazar hatuu gegch bolj baih shig bailee.
Ulusnet iimerhuu marketingaar uil ajillgaa yawuulj boloh ch arai ch ulain tsain uilchluulegchdee hulhidahaa bolimoor yum. Iim ortog ondortoi internetiin uilchilgee mongold hereggui l bolow uu
Би U-home500 үйлчилгээний хэрэглэгч. Энэ ангилал нь 500kbps-ээр холбогддог, хэрэглээ хязгааргүй сард 55$ байдаг. Бусад провайдеруудын санал болгож байгаа 512kbps хурдтай холболтуудаас энэ нь хямдхан байгаа шүү.
Танай хамаатанд зөвлөхөд авчихсан төхөөрөмж байгаа юм чинь үүнийгээ ашиглах боломж зөндөө байна. Жнь: хөршүүдийнхээ дунд дотоод сүлжээ үүсгээд нэт-ээ дундаа хэрэглэж болно. Төхөөрөмжөө түрээслүүлсэн ч яадгийн...
Эдний үйлчилгээний өртөгийг би тийм ч өндөр гэж бодохгүй байна. 2008 он эхэнд Монгол улсын интернетийн урсгал нэмэгдэн ISP-ууд үнээ бууруулахад Улуснет хамгийн бодит хямдарлыг үзүүлсэн.
Би Улуснет-д ажилладаггүй.
Сэтгэгдэл үлдээх: