Хамтдаа бодоцгооё

Эрэгтэй найзууддаа эр цэргийн баярын мэнд хүргээд өөрөө ч бодож амжаагүй бодлогуудаас 2-ыг тавья. Хамтдаа бодоцгоох уу?

Бодлого 1.

Тасалгаанд 10 ухаантан байна. Тэдний зарим нь
зөвхөн худлаа хэлдэг, зарим нь зөвхөн үнэн хэлдэг.

Эхний хүн: "Энэ тасалгаанд нэг ч үнэнч хүн алга" гэв.
2-р хүн: "Энэ тасалгаанд 1-ээс олонгүй үнэнч хүн байна" гэв.
3-р хүн: "Энэ тасалгаанд 2-оос олонгүй үнэнч хүн байна" гэв.

                    . . .


10
-р хүн: "Энэ тасалгаанд 9-өөс олонгүй үнэнч хүн байна" гэв.

Тасалгаанд үнэнч хүн хэд байна вэ?



Бодлого 2.

Нэг хүүд тусалцгаая. Тэр жаалын өмнө (аль нэг хайрцагт нь чихэр байгаа) 3 жижигхэн хайрцаг тавиастай
дийз барьсан зөөгч зогсож байна. Зөөгч аль хайрцагт чихэр байгааг мэдэж байгаа бөгөөд "тийм", эсвэл "үгүй" гэж зөвхөн үнэнээр нь хариулах үүрэгтэй.
Аль хайрцагт чихэр байгааг ганц асуултаар яаж мэдэх вэ?

Сэтгэгдэлүүд:

1. bujee (зочин) | 2008-03-18 11:46:34
zugaatai goy asuult bna
2. Sugi2005 | 2008-03-18 11:47:11
Юмыг яаж мэдэх вэ гэж бодоод анхны эхтэй нь тулгаж хараад бага зэрэг засвар оруулчихлаа.
Надад лав одоохондоо ямар ч хувилбар алга аа...
3. bujee (зочин) | 2008-03-18 11:50:05
zugaatai goy asuult bna 1asuultiin hariult 1gl unenech hun bga
4. Sugi2005 | 2008-03-18 11:53:24
Бүжээ, хариултаа тайлбарлахгүй бол яагаад гэдгийг нь мэдэхгүй юм байна.
5. solid (зочин) | 2008-03-18 16:18:49
chi chihertei hairtsagaa tiim gej heleed zaagaarai. :p
6. bsh (зочин) | 2008-03-18 16:33:41
neg l unench hun bna.ter ni 2 doh hun. medeej neg ch unench bhgui gevel hudlaa.3,4 dahi humuus urid helsen humuusee hudal yarij bgaag batalj bna. tiimees 10 dahi hun 9-s olongui unench humuus bna gevel urd humuusiin hariultaa nyatsaaj bgaa bolohoor ene hariult uuruu hudlaa bolno. tiimees neg hun bna gej uuriiguu helj bgaa ni l unen bolj bna.
7. sabrag (зочин) | 2008-03-18 21:41:21
1r bodlog ene asuultand 1 unench xun bna bsh sanal neg bnaaa
2r bodlogiin xuvid nadad iim l xuvilbar bna: neg xairtsagiig ni barij uldsen 2xairtsagnii alintai ni ijel ve? gej asuuxad chixertei xairtsag medej bolno oo.ijel xairtsag baixgui gevel bi chixertei xairtsagiig barisan bna, enentei ijel gevel uldsen xairtsag ni chixertei baina aa. zaaval tiim ,ugui gej xelex asuult bodood oloxgui baina aa
8. nyamka1 (зочин) | 2008-03-18 23:11:15
1-r asuultiin hariu

1-r hunii hariult unen bol, ooroo unench hun bolj taarah tul, helsen ugee uguisgene. Tiimees ehnii hun hudalch.
2r hunii yaria unen bol 1-es olongui buyu, ooriih ni yaria unen tul gants ooroo unench bolj taarna. Gevch iim tohioldold 3-10 hurtel buh hunii yaria uguisgeh araggui unen boloh bogood tovchdoo negent 2oos iluugui, 3 aas iluugui..8 aas iluugui hun unench tul(neg l hun unench) 2 dahi hunii yariad ergeed uguisgegdene(hoidoh humuus unench boloh tul)
2-r hunii yaria hudal bol 1 ees olon hun unench boloh bogood heden hun unench baih bolomj ni:
suuliin 5 hun buyu 6-10r humuus unench bogood, 1-5r humuus hudal helsen bna. Oooroor helbel neg ch unench hun ugui gedegees 4oos iluugui hun unench gedeg ugs hudal bogood, 5 aas iluugui buyu 5-n hun unench tul 6-r hunees 10-r hun hurtel helsen ugs ni unen bna.
9. Sugi2005 | 2008-03-18 23:37:04
Хөөх, Нямка, чи шүү. Хариулт чинь зөв гэж бодож байна. Баяр хүргэе.

2-р бодлогод нэг асуулт олоод өгөх үү?

Миний бодлоор бол зөөгчөөс "та нүдээрээ чихэртэй хайрцагийг зааж өгч чадна, тээ?" гээд л асуучихмаар байвч, хэрэв зөөгч "үгүй" гэж хариулбал хоосон буцах гээд байна.
10. Snow (зочин) | 2008-03-19 00:16:08
hariultuudaa yaj medhuu?
11. Sugi2005 | 2008-03-19 08:22:21
Snow-д. Хариултынхаа зөв бурууг яаж мэдэх вэ гэж үү? Ярилцаад л шийдье дээ...
12. vitaminjuulalt | 2008-03-19 11:02:35
Зөвхөн үнэн худлаа ярьдаг ухаантан байдаг гэнээ вахха ха ха
13. Sugi2005 | 2008-03-19 23:39:51
12.vitaminjuulalt-д. Үгийн өө хайвал таны блогт олон байгаа болов уу, энэ блогт олон байгаа болов уу? Зайлшгүй хэрэгтэй байна гэвэл чинь "ухаантан" гэдэг үгийг засаад өгч болно шүү.
2-р бодлогыг бодоход туслахгүй юм уу?
14. nyamka1 (зочин) | 2008-03-20 02:28:33
oo odoo hurtel humuus bodoogui baigaam heregu. Ene hmm eter buur orj irehee baijee. 2-r bodlogiin zarchim ni 7. sabragiin helsentei tostei l baih boluu.
15. hmm (зочин) | 2008-03-20 03:01:07
bodoh geed orohoor chi turuuleed bodtson baihiim bn shdee. tegeel bodoltiig chini unshij uzcheel garaad yavdag daa. uunees hoish "nyamka shuu" gecheed garjiiya baiz. hehe.
2 -r bodlogiig bodood bodood asuult oldogguiee.
16. Sugi2005 | 2008-03-31 23:05:39
9-р сэтгэгдэл дээр миний оруулсан хувилбарыг жаахан хөгжилтэй хувилбараар сэтгэвэл хариу болчмоор ч юм шиг.
Юу гэхээр тэр жаалыг нэг нүдийг нь хар даавуугаар боогоод, далайн дээрэмчнийх шиг малгай өмсүүлээд, нэг томхон шиг балиус бариулж суулгаад, зөөгчөөс "та нүдээрээ чихэртэй хайрцагийг зааж өгч чадна, тээ?" гээд асуучихад зөөгч "үгүй" гэж чадахгүй л болов уу, айн?
Нөхөд юу гэж бодож байна?
17. nyamka1 (зочин) | 2008-03-31 23:20:14
teged yahav chadnaa gesen hariultnaas ni bid hairtsagig olj chadahgui shu de. uul ni olchij bolmoor asuutl shig, nad zav garahgui bnaa, aaya nad tulah gazar og tegvel delhiig orgii gedeg shig.
18. Sugi2005 | 2008-04-01 09:01:18
Хэ хэ, Нямка, хэрэв зөөгч нүдээрээ чихэртэй хайрцаг руу харвал жаал хүү маань чихрээ олно биз дээ?
19. nyamaa (зочин) | 2008-04-23 13:08:29
бодлого нь яг үнэн юм болов уу?
20. bold (зочин) | 2008-12-10 13:27:40
7r-iin asuultad tiim ugui gj hariulah bolomj alga tiim uchraas asuuj bolohui
21. нараа (зочин) | 2009-03-24 20:26:03
хайрцагтай холбоотой асуулт асуухгүй өөрөөр асууж болох уу
22. bayaraa (зочин) | 2009-04-06 16:28:56
2 dahi asuultiin hariu zahyn 2-m n, chihar baigaa yu
23. xapx (зочин) | 2009-04-17 04:21:00
минийхээр бол энд бүгдээрээ л үнэн ярисан байна. 1-р хүн энэ тасалгаанд нэг үнэн хүн алга гэж үнэн хэлсэн харин 2-р хүн энэ тасалгаанд 1-р хүнээс өөр үнэнч хүн алга гэж мөн л үнэн хэлсэн гэх мэтчилэн 10 хүн бүгд үнэн ярисан байх харин 2-р асуултын хувьд бол баяраагийн асуулт бараг зөв байхаа. та нэр юу гэж бодож байна
24. uzem (зочин) | 2009-04-29 21:58:30
2. Та чихэртэй хайрцгийг мэдэх болохоор надад түүнийгээ хэлж өгнө тиймээ? -Тийм. гэх байх. хэ хэ

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.